За энэ бол мэдээж METSIM программын интерфэйс буюу нүүр хуудас. Нүүр хуудас нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Коммандын цэс - дэлгэцийн дээд хэсэгт орших ба модель байгуулахад шаардлагатай бүх төрлийн коммандыг агуулна.
- Тоног төхөөрөмжийн жагсаалт - Энэ нь дэлгэцийн баруун гар талд байрлах бөгөөд үйл ажиллагааны чиглэлээр нь бүлгүүдэд хуваасан байгаа. Өөрийн хүссэн бүлэг дээр дарахад тус бүлэгт агуулагдах тоног төхөөрөмжийн жагсаалт гарч ирнэ.
- Ажлын талбар - Энэ бол дэлгэцийн төв хэсэгт байрлах том хар хэсэг. Технологийн схемийн дагуу тоног төхөөрөмжөө жагсаалтаас сонгон оруулж өөрийн хүссэн байдлаар энэ талбарт дарааллуулан өрж хооронд нь холбоно.
Тоног төхөөрөмжийн жагсаалтаас дараах үндсэн бүлгүүдийг дэлгэрэнгүй авч үзье.
- GEN (general) - Ерөнхий
- MIN (mining) - Уул уурхай
- MTL (material handling) - Тээвэрлэлт
- COM (comminution) - Бутлалт нунтаглалт
- BEN (beneficiation) - Баяжуулалт
- HYD (hydrometallurgy) - Гидрометаллург
- HBS (pyrometallurgy) - Пирометаллург
- CTL (controls) - Бүх төрлийн контроллёрууд
1 2 3 4 5 6 7 8
тоол доо... 1, 2, 3, 4 . . . 98, 99, 100 . . . 180, 181 . . . за бүр тоогоо алдчихлаа, гэх мэт ийм олон төрлийн уул уурхайн тоног төхөөрөмжийг бутлалт нунтаглалт, баяжуулалт, металлургийн үйлдвэрлэлд загварчлах боломжтой хүчтэй эд байгаа юм даа. Тоног төхөөрөмжөө хүссэн схемийнхээ дагуу оруулж хооронд нь холбосны дараа тус бүрийн өгөгдлийг сайтар нягталж оруулах шаардлагатай. Оруулж буй түүхий эд, урвалж, бүтээгэхүүнүүд нь нийт 8 янзын төлөв байдалд байж болно. Үүнд:
- Органик хатуу
- Органик бус хатуу
- Органик шингэн
- Органик бус шингэн
- Хий
- Хайлмал металл
- Хайлмал шлаг (оксид)
- Хайлмал матт (сульфид)
За ингээд дараагийн блогд жишээ модельтой хэрхэн ажиллахыг танилцуулна.
...
Sain bna u Natsagdorjoo tanid tun ih bayarlalaa Ene mash ih heregtei medeelel bna Ajild tani amjilt husie Uul uurhain taliin oor programm tavina gj naidaj bna Haiguuliin torliinh bval bayar;lana shuu thanks
ReplyDeleteHundetgesen G.Altanshagai
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Геологи хайгуулийн чиглэлээр ажилладаг хүмүүсээс энэ талаар асуусан нь дээр байхаа. Харамсалтай нь геологи хайгуулын талаар мэдлэг багаас гадна тэр чиглэлийн программ байхгүй. Амжилт
ReplyDeleteGeologi haiguul, uul uurhain chigleliin pr sonirhoj bui bol Mongold Gemcom (Surpac, Whittle g.m)surgaltuudaa yavuulah yum bna lee.http://www.gemcomsoftware.com/worldwide/AustralAsia/default.asp?id=trainingCountries#Mongolia ene linkeer orood uzeerei.MUTIS-n uul uurhain tenhimiin Dagva bagsh tuluulugch ni gesen.
ReplyDeleteWalter Orquera L.
ReplyDeleteExcelente blog...
bye