2010-06-19

Блог №5. Жишээ модельтой ажиллах.

METSIM программ нь нэлээд хэдэн төрлийн жишээ моделийг өөр дээрээ агуулсан байгаа. Нэгэнт бидэнд бүрэн хэмжээний хувилбар нь байхгүй учраас эхний ээлжинд урд өмнө хийгдсэн моделийн тоон өгөгдлүүд, тооцоолсон утгуудыг тоног төхөөрөмж, тэдгээрийн хоорондох урсгал бүхэн дээр хэрхэн нээж үзэж болохыг үзье. Жишээ моделийг нээхийн тулд программаа нээж дэлгэцийн дээд хэсэгт байрлах модель ачааллах шар хавтсыг дарж (эсвэл Files>Open) орснын дараа программ суулгасан хавтаснаасаа C:\...\METSIM\mex\*.sfw файлуудаас сонгож нээнэ.

Жишээлбэл: C:\...\METSIM\mex\MwxCC.sfw -баяжуулалтын бутлалт нунтаглалтын моделийг үзье. 
Модель нээсний дараа дэлгэцийн дээр байрлах товчийг дарснаар Хуудас 1, 2, 3-д шилжинэ.

Хуудас 1:

Хуудас 2:

Хуудас 3:


Дэлгэцийн дээд хэсэгт байрлахтовчийг дарж идэвхижүүлээд хулганы заалтуурыг дурын тоног төхөөрөмж, тэдгээрийн хоорондын урсгалын дугаар дээр дарснаар дэлгэрэнгүй мэдээллийг нээн үзэж болно. За ингээд моделийн мэдээлэлтэй үргэлжлүүлэн танилцаж юу юуг үзэх боломжтойг өөрсдөө сонирхоорой. 

Нэмж хэлэхэд METSIM программ хангамж нь өгөгдлийн бааз, термодинамикийн бааз, график, модуль зэргээ SysCAD, Surpac гэх мэт бусад программууд шиг тус тусад нь жижиг файл болгон хадгалдаггүй зөвхөн нэг файлд бүгдийг агуулдгаараа онцлогтой. Түүнээс гадна хэрэглэгчийн өгөгдөл, тоон утгын функц зэргээ APL (A Programming Language) хэл дээр оруулах боломжтой учраас ямар нэгэн программчлалын хэлний мэдлэг шаардахгүй, хэрэглэхэд хялбар байдаг.


Дараагийн блогт дээрхийг үргэлжлүүлнэ.



...

4 comments:

  1. stockpile(нөөцлөх саваа) хаанаас авч байгаа юм бээ тодорхой бичээд өгөөч

    ReplyDelete
    Replies
    1. Дэлгэцийн даруун гар талд байрлах тоног төхөөрөмжийн жагсаалтын бүлгийн MTL буюу material handling хэсэг дотор байгаа.

      Delete
  2. миний энэ программ дутуу юм шиг байнаа.тоног төхөөрөмжүүд нь

    ReplyDelete
  3. сайн байна уу дараагийн хуудасруу оруулж байгаа сумаа яаж оруулах бээ

    ReplyDelete