2010-10-01

Блог №8. Флотацийн процессийн загварчлал

METSIM программ хангамж нь хэрэглэгчийн оруулж байгаа өгөгдөл, контроллеруудын логик тохиргоонууд болон технологийн хэлхээнд өгөгдсөн тоног төхөөрөмжийн техникийн параметрүүд дээр үндэслэн FEED IN = FEED OUT зарчмаар процессийн масс болон энергийн балансыг тооцдог. Иймд дурын тоног төхөөрөмжийн эргэн тойронд масс-энергийн балансыг тооцоход X, Y, Z гэсэн 3 үл мэдэгдэгчийн 2 нь өгөгдсөн байх ёстой ба тэдгээр дээр үндэслэн 3 дахь үл мэдэгдэгчийг олох явдал юм. Жишээ нь: X-тэжээл урсгалын өгөгдөл, Y-тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, Z-гарах бүтээгдэхүүний өгөгдөл гэж үзвэл тооцоог дараах хувилбаруудаар хийж болно.

Өгөгдсөн          Олох нь              Тайлбар

1.   X, Y                 Z                   - Орж байгаа бүтээгэдхүүн болон тоног төхөөрөмжийн
                                                      техникийн үзүүлэлт мэдэгдэж байгаа, бүтээгдэхүүнийг олох.
2.   X, Z                 Y                   - Орж, гарч байгаа бүгээгдэхүүнүүд мэдэгдэж байгаа, тоног
                                                     төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг олох
3.   Y, Z                 X                   - Гарч байгаа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн
                                                     техникийн үзүүлэлт мэдэгдэж байгаа, орох бүтээгдэхүүнийг олох

Флотацийн процесст орж байгаа пульп (FEED IN) дахь хатуугийн эрдэс болон элементийн агуулга Блог №6-д бичигдсэнтэй ижил гэж үзье. Баяжмалд гарах эрдсүүдийн агуулгыг зөвхөн лабораторын туршилт, эрдэс-химийн шинжилгээгээр гарган авч металл авалтыг тооцон флотацийн нэгж операци (FLT)-д оруулж өгснөөр гарах баяжмал, хаягдлын урсгалын үр дүнг янз бүрийн цагийн ачааллын үед загварчлан тооцох боломжтой болдог. Нэгээс гарч байгаа бүтээгдэхүүн нөгөөгийн тэжээл болон орж байгаа тохиолдолд мэдээллийг нэмж оруулах эсвэл өөрчлөх шаардлагагүй.

 Жишээ нь:   0.56% ийн зэсийн агуулгатай хүдэр (Зураг 1) агуулсан тэжээл пульп үндсэн флотацид орж гэж саная.

Зураг 1. Пульп дахь хатуугийн агуулга

Лабораторын туршилтаар гарган авсан баяжмал дахь эрдсийн агуулгыг  шинжилгээгээр тооцон эрдэс болон элементийн авалт (recovery) тус бүрд нь хэд байгааг тооцож, флотацийн нэгж операци буюу FLT unit operation доторх RECOVERIES хуудсанд оруулна (Зураг 2).

Зураг 2. Баяжуулалтын процесст эрдэсийн авалтыг (recovery) оруулах.

Option - Тооцоолох аргачилал    Components - Эрдсүүд       Extent - Авалтын хэмжээ
    
    1- Эрдсийн авалтаар нь                            1 - Цахиур                                             0.2%
    1- Эрдсийн авалтаар нь                            2 - Халькозин                                       85%
    1- Эрдсийн авалтаар нь                            3 - Kовалин                                          80%
                                                                        4 - Халькопирит                                   85%
                                                                        5 - Борнит                                             85%
                                                                        6 - Исэлдсэн зэс (II)                             30%
                                                                        7 - Исэлдсэн зэс (I)                              30%
                                                                        8 - Пирит                                              55%
                                                                        9 - Молибденит                                   50%

гэх мэтчилэн процесст оролцож байгаа флотацийн бүх үе шат дээр металл авалтуудыг оруулж өгснөөр баяжуулалтын секцийн бүрэн хэмжээний балансыг гарган авах боломжтой.

Дээрх тооцоог энгийн аргаар хялбархан хийж болох боловч олон үе шат, эргэх урсгал (recycle stream) бүхий том хэмжээний модель байгуулах үед нэлээд хүндрэлтэй байдаг.

...


4 comments:

  1. Hello?
    Tanid shine onii mend hurgey uneheer saihan blog bna. Tsaashid blogtoo metsim programm deer bodson jishee hicheeluudiig oruulj uguurui tun sonirholtoi yum. Tanid ajliin undur amjilr husiye

    ReplyDelete
  2. Сайн уу Нацагаа,

    Чиний уйгагүй санаачлагыг багш нь сайшааж байна.
    Чиний бичсэн,програмын тайлбарыг харлаа.Энэ програмыг судлах гэж сонирхож байгаа бүх суралцагчдын өмнөөс чамд талархаж байна.
    Програмыг татаж авах гэсэн чинь энд оруулсан холбоос дээр zip файл байхгүй байгаа тул дахин холбоос хийж өгнө үү.

    ReplyDelete
  3. Сайн байна уу? Алимаа багш. Блогоор орж сонирхосонд маш их баярлалаа. METSIM программын демо версийг байрлуулж байсан веб сайт дээр шинэ версийг нь байрлуулахдаа нэрийг нь шинэ вэрсээр нь оруулсан тул хуучин линк нь ажиллахаа больсон байна. Дараа линкээр орж татаж авна уу?

    http://members.ozemail.com.au/~ozmetsim/METSIM1901.zip

    ReplyDelete
  4. сайн байна уу танд амжилт хүсье, блог8 ийг блог9 шиг гаргаж өгч туслаач тэгвэл маш тодорхой болох юм шиг санагдлаа баярлалаа

    ReplyDelete